Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд тус газраас кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас цахим мөрийтэй тоглоомтой хэрхэн тэмцэж байгаа тухай мэдээлэл өгөв.
Дэд хурандаа С.Тайван “2020 оноос хойш цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах 328 этгээдэд холбогдох 277 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эрүүгийн харицлага хүлээлгэхээр шилжүүлсэн. Одоогоор 204 хэрэг шалгагдаж байна.
Мөн нийт 3,508 домэйн хаяг Монгол Улсаас хандах эрхийг хаасан. 2,715 дансыг хаасан. Эдгээр дансанд нийт 4.6 тэрбум төгрөгийг царцаасан. Мөн цахим мөрийтэй тоглоомд уриалдаг 102 фэйсбүүк групп, пэйжийг усгуулах саналыг хүргүүлээд байна.
Монголд үүнээс гадна цахим мөрийтэй тоглоомд хамаг хөрөнгөө алдаж, амьдралаараа хохирч буй иргэд маш олон байна.
Өөрөөр хэлбэл, цахим мөрийтэй тоглоомд та ялах ямар ч боломжгүй. Уг тоглоомын цаана хүн хяналт тавьж байдаг эсвэл хиймэл оюун ухаан ажиллаж байгаа.
Иймд цахим тоглоомд ялах ямар ч боломжгүй гэдгийг иргэд ухамсарлах хэрэгтэй байна” гэдгийг онцлов.