Их Британийн 21-25 насны залуус бусад ажилтнуудаасаа жилд дунджаар найман өдрөөр бага ажилладаг.
Ажилчдын эрүүл мэндийн зөвлөх “GoodShape” компаниас өнгөрсөн гурван жилд явуулсан судалгаагаар Их Британийн “Z” үеийнхэн буюу 21-25 насны залуус ажилдаа хоцрох, чөлөө авах, таслах зэргээр бусад үеийнхнээсээ жилд дунджаар найман өдрөөр бага ажилладаг гэсэн дүн гарчээ.
Энэхүү үзүүлэлт нь цар тахлын өмнөх үеийн 50 гарч буй хүмүүсийнхтэй ойртож ирсэн байна. Цэл залуу үеийнхэн ийнхүү олон өдөр ажил хийдүүлж байгаа нь тэдний сэтгэл зүйн эрүүл мэнд буюу ид нийгэмших оюутны жилүүдээ гэртээ тусгаарлагдан өнгөрөөж, ажлын талбарт гарсан даруйдаа эдийн засгийн хямрал, зээлийн хүү, түрээсийн нэмэгдэл зэрэг хүндхэн асуудалтай нүүр тулж байгаатай холбоотой гэж “GoodShape”-ийн Гүйцэтгэх захирал Алан Бейкер онцолсон байна.
Мөн тэрбээр залуус утсаар ярихаас илүүтэй мессеж үлдээхэд хариу өгдөг болсон тул тэднийг шууд шүүмжлэхийн оронд өөрсдийнх нь арга барилаар харилцаж, дасгах хэрэгтэй хэмээн зөвлөжээ.