“GP Batteries брэндийн барааны тэмдгийг дуурайлган үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулж буй этгээдэд хууль тогтомжийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх гомдлыг “GP…” корпорацийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан.
Оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “ГС” ХХК, иргэн “Э” нарыг холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Шалгалтаар “ГС” ХХК, иргэн “Э” нар нь “GP…” корпорацийн барааны тэмдгийг дуурайлган үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан болох нь тогтоогдсон тул зөрчилтэй бараа буюу нийт 538 ширхэг зайг хурааж, хуулийн этгээдийг 3000000 (гурван сая), иргэнийг 300000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулав.