Өнөөдөр Баянгол дүүргийн 33-р хороонд айлаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 17:14 ирүүлсэн байна.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход айлын гацуур мод, эд хогшил шатаж, утаажилт ихтэй байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраажээ.
Гал гарах үед хөгжлийн бэрхшээлтэй 3 хүүхэд асран хамгаалах хүнгүй, угаартсан байдалтай байсныг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Иргэдэд сэрэмжлүүлэхэд гацуур мод шатамхай, гал алдсан үед богино хугацаанд утаажилт үүсгэн, их хэмжээний гал түймэр гарах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж, гэрлэн чимэглэлийн цахилгааныг хяналттай асаан, хүүхдийг асран хамгаалах хүнгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
ГАЦУУР МОДНЫ ГЭРЛЭН ЧИМЭГЛЭЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД АНХААРАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА‼️