Улаанбаатар хотод цаг агаар эрс хүйтэрч, их хэмжээний цас орж буйтай холбоотойгоор зам талбайн цэвэрлэгээний талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраагаас тодрууллаа.
Тэрбээр ” Сүүлийн 36 цагийн турш хялмаа байдлаар цас орж, шөнөдөө -38 градус, хөрсөн дээрээ -45 градус хүрч хүйтэрч байна. Тиймээс давс, бодис цацсан ч цас мөсний хайлалт явагдахгүй, үр дүнгүй байна.
Үүнтэй холбоотойгоор цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд хүндрэл үүссэн. Давс, бодис нь -25 градуст хайлалт өгдөг.
Сүүлийн хоёр хоног эрс хүйтэрч, өдрийн цагаар бага зэргийн хайлалт өгч, оройн цагаар тус хайлалт нь зам талбайд барзайлт, бөмбөлөг үүсгэж байна. Өнөөдөр уг асуудлаар холбогдох байгууллагуудтай хуралдаж, зам цэвэрлэгээний шинэ технологи турших асуудлаар хэлэлцлээ.
Давс, бодисоо шөнийн цагаар болон үүрээр цацаж байгаа ч цаг агаар хүйтэн байгаа тул замын цас, мөс хайлахгүй байна” гэв.