Иргэд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наалгах гэж техникийн оношилгооны төвүүд дээр оочер үүсгэх шаардлагагүйг АТҮТ-өөс тайлбарлав.
Тус төвөөс мэдээлснээр автомашины оношилгооны хүчинтэй хугацаа нэг жил. Тодруулбал өмнөх жил нь хэзээ орсон дараа жилийн тэр өдрөө оношилгоонд ороход болдог.
Тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацаа нь нь улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран эхний таван сард хуваарилсан байдаг.
2 болон 7-оор төгссөн бол хоёрдугаар сард
3 болон 8-аар төгссөн бол гуравдугаар сард
4 болон 9-өөр төгссөн бол дөрөвдүгээр сард
5 болон 0-ээр төгссөн бол тавдугаар сард татвараа төлөх ёстой.
Торгуулийн хувьд Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бичигдсэн зөрчлийн торгуулийг 15 хоногтоо багтаан төлбөл 50% хөнгөрүүлэх, 14 хоногоос хэтэрвэл 50% нэмэгдүүлэхээр заасан.
RFID наалтын хувьд ямар нэгэн төлбөр хураамжгүй, Автотээврийн Үндэсний Төвийн оношилгоо, бүртгэлийн бүх цэгт нааж байгаа. Энэхүү наалт нь тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар, марк төрөл, өнгө, өмчлөгчийн утасны дугаар болон оношилгоо, татвар, торгууль, даатгал гэсэн ерөнхий мэдээллийг агуулсан, уулзвар гарцууд дээрх суурилуулсан камерт уншихдаа зөрчилтэй эсэх мэдээллийг тодорхойлон дамжуулах таг юм.
Тэгэхээр 2-4 цаг оочерлох шаардлагагүй.
Банкны апп ашиглан татвар, торгуулиа төлөөд оношилгооны хугацаа нь дууссан бол оношилгоондоо ороод оочер дараалал багатай өөрт аль ойрхон цэг дээр очоод RFID наалгахад болно хэмээн АТҮТ-өөс зөвлөлөө.