Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг 2023 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Амиа алдсан цэргийн шүүх шинжилгээний дүгнэлт оны өмнө гарч, өнгөрсөн долоо хоногт ар гэрийнхэнд нь танилцуулжээ. Задлан шинжилгээний дүгнэлтээр тухайн алба хаагч “гадны нөлөөгүй нас барсан” гэж гарчээ.
Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй бөгөөд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст тус хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Уг явдлын мөрөөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Отгонбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргалыг нарыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн юм.