Энэ сарын 6-нд Их Британийн цог жавхлант хатан хаан II Элизабетын хаан ширээнд суусны 65 жилийн ойг тэмдэглэж, тус улсын хааны угсааны морьт цэрэг мөн өдөр Лондон хотод ёслолын буудлага хийж, хааны угсааны зоос цутгуурын газар дурсгалын зоос, шуудангаас дурсгалын марк гаргасан байна.
II Элизабет 1952 онд хаан эцэг VI Жорж таалал төгссөний дараа 2-р сарын 6-нд 25 насандаа хаан ширээ залгамжилсан бол өнөөг хүртэл тус улсын 12 ерөнхий сайд солигдож, сонгогдохыг гэрчилснээр одоогоор дэлхийн хэмжээнд хаан ширээнд хамгийн удаан суусан хүн болжээ.