Нөгөө төрийн ажил
олон нийтэд нээлттэй байх энэ тэр бол үлгэр болчихжээ. Олон нийтээс хаалттай хэлэлцэх ёстой асуудал
байдаг л байх. Гэвч би чиний төлөө ажиллана гэж ам тангараг өргөж сонгогдсон
түшээд гарсан хойноо ингэж багаа хуулж болохгүй л дээ. Дээр нь албан бичиг
бичиж байгаа царай гэж авах юм алга. Төрийн албанд хэнийг шургуулаад байна вэ.
Ядаж, албан бичгийн чадвартай хүнээр дарга марга хийлгэж байж болдоггүй юм уу.
Тэгээд шүүмжлээд бичихээр би бичээгүй манайд бичиг хэрэг, туслах гэж хүн байдаг. Тэр бичсэн гэж булзайруулах байх л даа. Ийм алдаатай албан бичиг дээр гарын үсэг зураад явуулж байгаа хүн өөрөө ч бас бичиг үсгийн гачигдалтай нэгэн мөн гэж л ойлгогдож байна.
Шар хүү
Үндэстэн агентлаг