Машиныхаа цонхоор хог хаясан иргэнд өнөөдөр хариуцлага тооцжээ. Уг зөрчлийн талаар олон нийтийн сүлжээнд мэдээлэл гарсан байв.
Энэ тухай Цагдаагийн байгууллагаас “Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гудамж талбайд ил задгай хог хаясан зөрчил үйлдсэн этгээдэд хариуцлага тооцсон” хэмээн мэдээлэв.
Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.
Тодруулбал машиныхаа цонхоор хог хаясан иргэнийг 10,000 төгрөгөөр торгосон байна.