2017 онд “La La Land” киноны гол дүрийн эмэгтэй жүжигчний дүрээрээ оскар атгаж байсан Эмма Стоун долоон жилийн дараа дахин уг шагналыг авлаа.
Энэ удаад “Poor Things” киноны гол дүрээр оскар хүртсэн юм.
Ингэснээр Эмма Стоун шилдэг эмэгтэй гол дүрээр оскарыг хоёр удаа хүртсэн 13 дахь хүн болжээ.
Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчнээр “Oppenheimer”-ийн Кильен Мурфи тодорлоо.
“Oppenheimer” шилдэг киногоор шалгарлаа. Найруулагч Кристофер Ноланы бүтээл болох тус кино хамгийн олон буюу 13 төрөлд нэр дэвшсэн юм.