Энэ жил Монгол Улс, ОХУ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан “Торгоны зам” олон Улсын автомашины ралли уралдааныг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Уг асуудлаар “Торгоны зам” олон Улсын автомашины ралли уралдааныг зохион байгуулах Монгол Улс, ОХУ-ын зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд уулзаж, зохион байгуулалтын асуудлаар санал солилцов.
Уулзалтаар 2024 онд зохион байгуулагдах “Торгоны зам” автомашины ралли уралдааныг өндөр түвшинд зохион байгуулах, оролцогч нарын аюулгүй байдал, хил, гаалийн асуудал дээр Монгол Улсын талаас төрийн дэмжлэг үзүүлэх тал дээр онцгойлон анхаарахыг ОХУ-ын талаас хүслээ.
“Торгоны зам” автомашины раллиг уралдаан 2019 оноос хойш зохион байгуулагдаагүй бөгөөд энэ жилийн уралдааны хувьд дийлэнх хэсэг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр уралдах маршруттай болохыг онцолж байв. Мөн олон орны тамирчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд ирэх учир аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд ач холбогдолтой болохыг онцоллоо.
Манай талаас БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг болон холбогдох албаны төлөөлөл, ОХУ-ын талаас Зохион байгуулах хорооны Гүйцэтгэх захирал Тукманов Сергей Александрович, Төслийн багийн орлогч дарга Соколов Виктор Владимирович, Агаарын тээвэрлэлт хариуцсан захирал Бубнов Алексей Юрьевич, Бивуак бүтээн байгуулалт болон кейтеринг хариуцсан захирал Агмалетдинов Юрий Анатольевич, Маршрутын аюулгүй байдал хариуцсан захирал Рязанцев Андрей Игорьевич, Ложистик ба гаалиар дамжин өнгөрөх асуудлыг хариуцсан захирал Гусев Алексей Анатольевич нар оролцов.
Эх сурвалж: БОАЖЯ