Уг нь Ардчилсан нам
\”МАХН-МҮАН”-ын шударга ёс эвсэлтэй бат найрамдлын харилцаатай Засгийн эрхийг
хамтран барилцаж байгаа. Гэтэл АН-д сөрөг хүчин болон МАН-аас илүү дайсагнаж
байгаа нэг нөхөр \”шударга ёс” эсвэлд байна. Хэн гэдгийг нь хэлүүлэлтгүй мэдэж
байгаа биз. Мэдэхгүй нэгэнд нь хэлэхэд тэр бол \”оймсонд хавчуулагдсан”
О.Баасанхүү гишүүн юм.
О.Баасанхүү гишүүн
сүүлийн үед эвслийн бүлгийн шийдвэрийг үл тоож, АН-ын эсрэг идэвхтэй тэмцэл
хийх болоод байгаа. Шинэчлэлийн Засгийн газрыг шүүмжлэгч байсан тэрээр Шийдлийн
Засгийн газрыг ч шүүмжилсээр. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
С.Баярцогтыг огцруулах асуудлыг өргөн барьснаас үүдэн Засгийн газраас Үндсэн
хуулийн цэцэд авлига өгсөн байж болзошгүй асуудал ундарч гарч ирчихээд байна.
Мөн үүнээс улбаалан Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурагчдын тоо
нэмэгдэх боллоо. Тиймээс л Ерөнхий сайд нэлээд уцаартайгаар \”О.Баасанхүү гишүүн
ээ та наад утгагүй улс төрөө зогсоо” хэмээн чуулганы индэр дээрээс мэдэгдээд
авсан.
Гэсэн ч О.Баасанхүү
гишүүн шантрахгүй бололтой юм. Засгийн газарт түгжил үүсгээд зогсохгүй УИХ дахь
АН-ын бүлгийг хүртэл оролдоод авсан байгаа юм. Түүнээс болоод АН-ын бүлэг ихэд
гонсгор байгаа бололтой. Ямартай ч О.Баасанхүүг чуулганы индэр дээрээс олон
нийтийн өмнө АН-аас албан ёсоор уучлалт гуй хэмээн УИХ дахь \”Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгт албан бичиг хүргүүлжээ.
А.Аюуш