Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн багууд ирэх улирлаас шинэ тоглогчдыг драфтын зарчмаар элсүүлэхээр болсон байна. Тодруулбал, Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо болон Монголын Оюутны Сагсан Бөмбөгийн холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.
Үндэсний Дээд Лиг шинэ тоглогчдыг элсүүлэх 2024 оны драфтын үйл ажиллагаа энэ оны дөрөвдүгээр сард болно.
“Монголын сагсан бөмбөгийн лиг хөгжлийн ирээдүйгээ бодож драфттай болох ёстой. Оюутан тамирчид дээш шалгарах, оюутны лиг хөгжих боломж ийнхүү нээгдэж байна” гэж МСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал мэдээлэв.