Холимог тулааны “ONE FC” холбооны тамирчин З.Шинэчагтгад Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол 450-1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсвэл 1-3 сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтгэнэ” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 11-нд З.Шинэчагтгад холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оноожээ.
Эх сурвалж: Хан-Уул дүүргийн шүүх