Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, ОХУ-аас үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй хилээр нэвтрүүлж, аймаг орон нутаг руу түгээх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг өглөө.
ОХУ-ын Засгийн газраас нийт 8 500 тонн хүчит тэжээлийг хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр олгож буй бөгөөд өнөөдөр эхний ээлжийн 250 тонн хүчит тэжээлийг хүлээн авсан билээ. Тэгвэл тус хүчит тэжээлийг савлах, орон нутаг руу тээвэрлэх ажлыг яаралтай эхлүүлэхийг тус аймгийн Онцгой комиссынхонд даалгалаа.
Мөн орон нутгууд руу хүчит тэжээл тээвэрлэж хуваарилан хүргэх автомашиныг ОБЕГ болон цэргийн анги нэгтгэлээс гаргахаар боллоо.