Prada, Gucci бүр мартагджээ.
Сүүлийн 15 жилд байгаагүй гүнзгий дефляц, хөрөнгийн зах зээлийн уналт дунд Хятадын Z үеийнхэн алтан ембүү худалдаж авах болсон байна.
Үнэт эдлэлийн дэлгүүрт шилэн савтай зарагддаг, ширхэг нь нэг грамм гаруй жинтэй тэдгээр бяцхан ембүүг өнөөгийн хамгийн аюулгүй хөрөнгө оруулалт гэж үзэх залуу хэрэглэгчдийн тоо өсөн нэмэгдсээр байгаа аж.
Түүнчлэн үнийн хувьд харьцангуй хямд буюу грамм тутамдаа 600 орчим юань (83 ам.доллар) байдаг нь залууст анхны хөрөнгө оруулалтын таатай сонголт болсон байна.
Chow Tai Fook Jewelery Group компаниас гаргасан 2023 оны Хятадын үнэт эдлэлийн хэрэглээний трендийн судалгаанд онцолсноор дэлхийн хоёр дахь том эдийн засагтай тус улсад алтан эдлэл, аксесуарын хэрэглээгээр тэргүүлэгч бүлгүүдийн дунд Z үеийнхэн багтжээ.