25 настай Буянтогтох гэгч залуу сураггүй алга болоод 11 хонож байна. Түүнийг цагдаа болон онцгой байдлын алба хаагч нар эрэн хайж байгаа бөгөөд өнөөдрөөс эхэлж үнэрч нохойтойгоо хамт ой самнаж хайж байгаа ажээ.
Тэрбээр нэгэн хувийн компанид ажилладаг. Утсаа гэртээ орхиод 11 хоногийн өмнө гарчээ. Эхнэр нь жирэмсэн бага насны хүүхэдтэй юм байна. Ер нь бол гадуур хэсээд байдаггүй, үг дуу цөөтэй, даруухан хүү гэж ар гэрийнхэн нь ярьж байна. Хамгийн сүүлд Ар гүнт хавьд камерын бичлэгт ганцаараа явж байгаа нь бичигдсэн гэлээ.
Гэрээс гарах үедээ бор өнгийн саравчтай малгай, хар хөх өнгийг жинсэн өмд, хар өнгийн бичигтэй малгайтай цамцтай явсан байна. Өндөр нь 175 орчим өндөртэй, 70-80 кг жинтэй юм байна. Уг залууг харсан хүн байвал 91426699, 89391108 дугаарт холбогдож мэдээлэл өгөхийг хүсчээ.