Монгол Улсын Үндэсний номын сан төв байрныхаа уншлага, үйлчилгээг 2024 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн нээж байна.
Үндэсний Номын Сангийн Төв байрны уншлага, үйлчилгээ Даваа-Баасан гарагт 09:00-20:00, Бямба, Ням гарагт 09:00-17:00 цагт ажиллана.
Тус номын сан нь шинэ байраа ашиглалтад хүлээн авч, Салбар номын сангаа нээх бэлтгэл ажлын хүрээнд 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн уншлага, үйлчилгээгээ хэсэг хугацаанд хааж, 534 мянган орчин үеийн ном хэвлэлийг шилжүүлэн байршуулаад байна.
Үндэсний Номын Сангийн Шинэ Салбар номын сангийн үйл ажиллагааг тавдугаар сард нээх юм.