Жүжигчин Г.Золбоотыг танихгүй монгол хүн үгүй биз ээ. Тэрбээр олон дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн уран бүтээлч юм.Түүний анхны тайзнаа амилуулсан уран бүтээл нь зохиолч Б.Лхагвасүрэнгийн \”Бүлээн нурам” МУСК байсан бөгөөд түүнээс хойш 20 гаруй жил урлагт зүтгэжээ. Түүнчлэн 2000 онд \”Аянгын бороо” жүжгийн шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртэж байжээ. Түүний тоглосон шилдэг шилдэг уран бүтээлүүдээс дурдвал \”Чингис хаан”, Мойлхон”, \”Аравт”, Долоон бурхан харвадаггүй зэрэг түүхэн уран бүтээлүүдэд гол ба туслах дүрүүдийг бүтээн ажилласан байдаг. Тэгвэл түүний энэхүү хөдөлмөрийг үнэлэн Монгол улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнажээ.
Үндэстэн агентлаг