Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас 22 дахь удаагийн дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцуулсан юм. Харин тус индексээр манай улс энэ онд 109 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Тодруулбал, өнгөрсөн жил манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2 байр урагшилж, 88-д орж байсан. Харин энэ жил өнгөрсөн жилээс 21 байраар ухарчээ.