Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттеришийн илгээлтийг хүргэж байна.
Илгээлтэд,
Дэлхий дахинд урт өмнө хэзээ ч байгаагүй байгаль орчны онцгой нөхцөл үүсэж байгаа нь өнөө болон ирээдүй хойчид бодит аюул болж байна. Хүмүүс энэ талаар мэдэж байх нь маш чухал төдийгүй, тэднийг мэдээллээр хангаж соён гэгээрүүлэхэд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, байгаль орчин шударга бусаар халдаж байгааг орон нутгийн болон улс үндэстэн, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аль ч түвшинд шуурхай мэдээлж байх нь аль ч түвшинд нэн чухал билээ.
Эх дэлхийд минь тулгарч байгаа мэдээ, сурвалжилгуудаас хүмүүс ухаарал авч, өөрчлөлтийн төлөөх үйлсийг өрнүүлэх эрч хүчийг авч байна. Сэтгүүлчид байгаль орчны доройтлын талаар баримт нотолгоотойгоор сурвалжлан мэдээлдэг.
Ийнхүү байгаль орчинд тулгарч буй нотлох баримтыг ил тод дэлгэснээр буруутай этгээдэд хариуцлага тооцоход тусална. Байгаль орчны сэтгүүлчдийн ажил нь зарим тохиолдолд эрх мэдэл бүхий хүмүүс, компани, байгууллагуудын ашиг сонирхолтой нүүр тулж болзошгүйг гайхах зүйлгүй юм.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд зарим тохиолдолд ноцтой аюул заналхийлэлтэй тулгарч байна. Байгаль орчны сэтгүүл зүй улам бүр аюултай мэргэжил болох төлөвтэй байна.
Сүүлийн хэдэн арван жилд хууль бусаар ашигт малтмал олборлох, мод бэлтгэх, хулгайн ан хийх зэрэг байгаль орчны бусад олон асуудлыг сурвалжилж байсан цөөнгүй тооны сэтгүүлч амь үрэгдэж, дийлэнх тохиолдолд эдгээрт хэн ч хариуцлага хүлээгээгүй юм…