Солонгосын Сөүл хотноо 79 орны 40 мянга орчим гүйгч оролцсон томоохон марафон боллоо.
Эмэгтэйчүүдийн 42 км 195 мeтр зайг Б.Мөнхзаяа 2:24:45 цагт туулсан амжилтаар шилдэг 10-т шалгарсан цор ганц ази тамирчин болов.
Тэрбээр олимпын эрхээ хангаад зогсохгүй өөрийнхөө тогтоосон Монголын дээд амжилтыг энэхүү марафонд дахин шинэчилсэн байна.