МАН-ын Бага хурал хуралдаж УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулаад байна. Нэр дэвшигчдээ танилцуулахын өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нэр дэвшээгүй шалтгаанаа тайлбарлалаа.
Тэрбээр “Миний хувьд гурван удаа Дорнод аймгаас УИХ-д сонгогдсон. Би хувьдаа нэр дэвшихээр улайран зүтгээгүй.
Манай намд нөлөө бүхий, Риогийн гар хөл болсон X.Хүрэлбаатар сайд “Чамайг дэвшүүлэхгүй” гэж занаж байсан. Тэр ёсоор болж байх шиг байна. Ч.Хүрэлбаатар гаднын хөрөнгө оруулалтыг зүтгүүлж, газрыг 100 жилээр өгөхийг санаархсан, мөнгөгүй цагаачдыг оруулж ирэх зорилготой хууль санаачилсан хүн.
Ээж маань өндөр настай хүн байдаг. Надад “Миний хүү дахиж дэвших хэрэггүй гэсэн” түүнийг нь ч би бодож нэр дэвшихийн төлөө улайраагүй” гэв.