Ардчилсан намын Үндэсний бодлогын Хорооны ээлжит бус хуралдаан хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа.
Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр УИХ-ын ээлжит сонгуульд Монгол Улсын хэмжээнд 13 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигч, намын жагсаалтын 48 нэр дэвшигчийг тодруулж, Үндэсний бодлогын хороогоор батлав. Гэсэн ч намын гишүүдийн дунд маргаан үүсээд байна.
УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа нэр дэвших мандат авч чадаагүй. Тэрбээр “Хурлын дарга, намын удирдлага нь хуйвалдааны жагсаалтаа аваад зугтаасан. Хоосон зааланд чин сэтгэлээсээ дэмжиж, харамсаж байсан журмын олон нөхдүүд Та нартаа маш их баярлалаа. Өнөөдөр ямар ч санал хураалт, нэр дэвшүүлэлт болоогүй, ийм л хурал болов. АН ийм болтлоо дампуурахыг харах үнэхээр гунигтай байлаа” хэмээн цахим хуудсандаа бичжээ