УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн Тавин зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг болон Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг тус тус үндэслэн Очирсүхийн Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр УИХ-д хүргүүлсэн билээ.
УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсны дараа О.Машбатын Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцон гишүүдийн 65.8 хувь нь дэмжсэн тул О.Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томиллоо.