үгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко манай улсад энэ сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Хоёр улсын удирдагчид албан ёсны хэлэлцээ хийх үеэр А.Г.Лукашенко манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Беларусь улсад айлчлахыг урьсан юм.
Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс байгалийн нөөц баялаг ихтэй орон гэдгийг онцлоод, байгалийн нөөцөө хадгалж үлдэхэд анхаарах хэрэгтэйг дурдсан.
Мөн Монгол Улстай хийх бүхий л хамтын ажиллагаанд нээлттэй байхаа тодотголоо. Түүнийг албан ёсоор угтах ёслол төв талбайд болсон бөгөөд түүний айлчлал албан ёсны хэлэлцээ, ганцаарчилсан уулзалтаар үргэлжилж байна.