Зам, Тээврийн Хөгжлийн Яам(ЗТХЯ)-ны захиалгаар хийгдэж буй Туулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбох Наадамчдын гүүрний зураг төслийн ажил дуусжээ.
800 метр урт байхаар төлөвлөгдөж буй энэхүү гүүр нь Монгол Улсын анхны дүүжин буюу татлагат гүүр болно гэдгээрээ онцлогтой. Мөн хоёр урсгал, 4-6 эгнээ, хоёр талдаа явган хүний замтай байх бөгөөд тулгуурын өндөр нь 65 метр байхаар тооцоолж байна.
Гэрээнд заасны дагуу энэ сард зураг төслийн ажил бүрэн дуусаж 2024-2026 онд барилгын ажил нь хийгдсэнээр ашиглалтад орох юм.
Нийт 74 сая ам.долларын төсөвтэй уг гүүрний нийт урт 846.5 метр байх бол татлагат хэсгийн урт 270 метр байна. Энэхүү гүүр баригдсанаар Яармаг Нисэхийн чиглэлийн түгжрэл бүрэн арилж, хотын замын хөдөлгөөний эрчим сайжирна гэж ЗТХЯ-наас мэдээллээ.