АНУ-ын шоу ертөнцийн од болох Ким Кардашианы хамгийн бага дүү Кайли Женнер фенүүддээ өөрийнхөө зурагтай фодволкоор срюприз барилаа. Тэрээр өдгөө 19 настай хэдий ч хамгийн залуу тэрбумтан охидын нэг билээ. Дэлхий дахинд өөрийн нэрийн гоо сайхны брендтэй төдийгүй өсвөр насны охидын загварын чиг хандлагыг тодорхойлогч нэгэн юм.
Харин түүний фенүүддээ барьсан ээлжит срюприз нь өөрийнхөө зурагтай фодволк байв. Энэхүү санааг тэрээр өөрөө гарган цэвэр хөвөн давуун дээр хэвлүүлсэн онцлогтой аж. Зургийн тухайд өмнөх оны арван нэгдүгээр сард өөрийн Инстаграм хуудаснаа байршуулж олны дунд шуугиан тарьж байсан. Түүний дараагийн загварын фодволк дээрх зураг нь хөхөвчтэй авахуулсан зураг байх гэнэ.
Үндэстэн агентлаг