ХШУА-ийн Геологи болон газрын бөмбөрцгийн физикийн судалгааны газрын мэдээнээс үзвэл, уг судалгааны газрын 20 жил зарцуулж судлан бүтээсэн 10 мянган метрийн тэнгисийн гүнд газар хөдлөлтийг хэмжих аппарат сүүлийн өдрүүдэд дэлхийн хамгийн гүн Марианы хотгорын гүнд ашиглалтад оруулж, 10 мянган метрийн гүнд хоёр зурвас газар хөдлөлтийн хөндлөн огтлоосны зураг авч чадсан бөгөөд энэ нь маш ховор баримт болсон байна. Энэ нь мөн Хятад улс Японы дараа дэлхийд 10 мянган метрийн тэнгисийн гүнд газар хөдлөлтийг хэмжих аппаратыг бие дааж судлан бүтээх хүчин чадалтай улс болсныг харуулж байгаа юм.