АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамп дахин шинэ зарлиг гаргалаа. Уг
зарлигт Иран,Ливи Сири, Сомали, Судан, Йемен улсуудын иргэдэд 90 хоногийн
хугацаатай АНУ-д зорчих ямар нэг виз олгохгүй байна. Мөн дээрх зургаан орноос
ирсэн дүрвэгсдийг 120 хоног хүлээж авахгүй болжээ. Харин АНУ-ын \”Ногоон карт”
эзэмшигч бол энэ хууль үйлчлэхгүй юм байна. Трампын гаргасан уг шийдвэрийг \”Үндэсний
Аюулгүй байдал” нэрийн дор Мусульман шашинтнуудыг ялгаварлан гадуурхсан гэж АНУ-ын
зарим эх сурвалжууд мэдээллээ.
Үндэстэн агентлаг