УИХ-ын гишүүд Төрийн ордны их танхимд үнэмлэхээ СЕХ-ны удирдлагуудаас гардан авсан.
Харин энэ ёслолд Ерөнхийлөгч асан Х.Баттулга оролцсонгүй. Яагаад ирээгүй нь одоогоор тодорхойгүй байна.
Мөн өнөөдрийн ёслолд нам, эвслийн дарга нар болох Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд, Н.Номтойбаяр нар оролцоогүй.
Х.Баттулга Булган, Хөвсгөл, Орхон аймгийн тойрогт өрсөлдөн, хамгийн их санал авсан юм.
Манай улсын түүхэд өмнөх Ерөнхийлөгч нар УИХ-ын гишүүн болж байгаагүй юм.