УИХ-ын гишүүнээр сонгогдсон Х.Баттулга ” Улс төрд ороод 20 жил боллоо. Миний хийхийг зорьж байсан ажлын 80 хувь нь биелээгүй байна. Тиймээс аж үйлдвэржсэн улс орон болох, газрын доорх баялгаа үнэ цэнтэй болгох зорилготой ажиллана. Хамтарсан Засгийн газар байгуулах тухай асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэнэ. Цаашид улс орноо хөгжүүлье гэвэл хамтарсан Засгийн газар байгуулах нь зүйтэй. Би Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн учраас ямар нэгэн байдлаар Засгийн газарт орж сайд болохгүй” гэдэг байр суурь илэрхийлсэн юм.