Баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, зарим хүнийг одон медалиар шагнадаг уламжлалтай.
Энэ жилийн хувьд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Г.Өсөхбаяр, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат тод манлай уяач Д.Онон нарт Хөдөлмөрийн баатар цол олгох зарлиг гаргажээ.
Тэдний цолыг энэ сарын 8-нд буюу ирэх Даваа гаригт Төрийн ордонд гардуулна.
Сонирхуулахад, дархан аварга Г.Өсөхбаяр үндэсний бөхөөс төрж буй тав дахь Хөдөлмөрийн баатар болж буй. Түүнээс өмнө 1992 онд Х.Баянмөнх, 1994 онд Ж.Мөнхбат, 1998 онд Б.Бат-Эрдэнэ, 1999 онд Д.Дамдин нар хөдөлмөрийн баатар болсон билээ.
Харин уяачдаас Хөдөлмөрийн баатар төрсөн хоёр дахь тохиолдол юм. Өмнө нь 2013 онд тод манлай уяач Э.Даваахүү тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар хөдөлмөрийн баатар болж байжээ.