Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт борооны ус зайлуулах шугам угсрах ажлыг хийж гүйцэтгэжээ. Тодруулбал Санзайн зам, Ар согоотын автобусны буудал орчимд нийт 560 метр борооны ус зайлуулах шугам угсарч, нөхөн сэргээлтийн ажлыг хийж дуусгасан байна.