Парис 2024 зуны олимпын чөлөөт бөхийн эмэгтэй -62 кг жинд Пүрэвдоржийн Орхон, эрэгтэй 125 кг жинд Мөнхтөрийн Лхагвагэрэл нар өнөөдөр зодоглоно.
2017 оны дэлхийн аварга 30 настай Пүрэвдоржийн Орхон эхний шатанд Токиогийн олимпын хүрэл медальт, 2019 оны дэлхийн аваргын мөнгө, 2023 оны хүрэл медальт, 2021, 2023, 2024 оны Европ тивийн аварга Украины 25 настай Ирина Колиаденкотой барилдана.
Харин 2021 оны дэлхийн аварга хүрэл, 2022 оны мөнгөтэй, Токиогийн олимпод 5-р байр эзэлсэн 26 настай Мөнхтөрийн Лхагвагэрэл эхний шатад 2023 оны дэлхийн аваргын хүрэл медальт, мөн оны ПанАмерикийн аварга АНУ-ын 24 настай Мэйсон Марк Парриштай барилдана.
Барилдаанууд 17:00 цагт эхлэх бөгөөд П.Орхон зургаа дахь хосоор, М.Лхагвагэрэл долоо дахь хосоор дэвжээнд гарна.