Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүүхэд хулгайлахыг завдсан гэх этгээдийг өнөөдөр саатуулан, шалгаж эхэллээ. Уг хэрэгт Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд оршин суух хаягтай, 35 настай, эрэгтэй У-г сэжигтнээр саатуулан, хэргийн бодит үнэнийг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.
Тус цагдаагийн хэлтэст энэ сарын 7-ны өдрийн 21:15 цагт \”2017 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн 17:30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт хичээлээ тараад харьж явсан 10 настай, эрэгтэй Т-г хулгайлахыг завдсан” гэх мэдээлэл иржээ. Энэхүү мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, цагдаагийн алба хаагчид сэжигтнийг баривчиллаа.