Оросын Холбооны Улс(ОХУ)-ын цэргийн техникүүд вагонд ачигдан Монголд ирж байна гэх бичлэг твиттер хуудсанд нийтлэгджээ.
Үүнийг Халх голын ялалтын ойд зориулсан Монгол, Оросын армийн хамтарсан хээрийн бэлтгэл Дорнод аймагт болно гэж зарим хүн тайлбарласан байна.
Энэ талаар Батлан Хамгаалах Яам(БХЯ)-наас тодруулахад “Монгол, Оросын хамтарсан Сэлэнгэ хээрийн сургуулилалт жил бүр зохион байгуулагддаг. Энэ жилийн “Сэлэнгэ 2024″ хээрийн бэлтгэл наймдугаар сарын 19-нд эхэлнэ” гэжээ.