УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.
УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар 2024 оны төсвийг дагалдуулан өргөн барьсан Тендерийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг төсөл санаачлагч Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.