МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес төвөөс санаачилсан МУИС-ийн нэр, лого бүхий загвар бүтээгдэхүүн гаргах, брэнд дэлгүүр ажиллуулах тухай төслийг МУИС-ийн захиргааны зөвлөлийн хуралд 5 сарын 31-нд Бизнесийн сургуулийн дэд захирал М.Должин болон ажлын дэд хэсгийн ахлагч нар танилцуулж, хэлэлцүүлэв. Хуралд МУИС-ийн нэр, лого бүхий 52 нэр төрлийн бүтээгдэхүүнийг танилцууллаа. МУИС-ийн захиргааны зөвлөлөөс ажлын хэсгийнхний хийсэн ажлыг сайшааж, дэмжлээ.
Эх сурвалж: Монгол Улсын Их сургууль