Гранд Мед эмнэлгийн нуруу нугас, үений тасгийн эмч нар нуруу, өвдөлтийн үед
хийгддэг тариа, эмчилгээг нэг сарын хугацаанд эрүүл мэндийн даатгалтай бол үнэ
төлбөргүй хийхээр болсон байна. Хугацаа өчигдрөөс буюу 3 дугаар сарын 13-ны
өдрөөс эхэлсэн байна. Энэ эмчилгээ нь орон нутгийн харьялал харгалзахгүй гэнэ.
Эмчилгээнд ирэх хүмүүс дараах шинжилгээг өгсөн байх шаардлагатай юм байна.
Үүнд
-Цусны ерөнхий шинжилгээ
-Коагулограмм
-CRP, RF, ASO
-Нурууны тариа эмчилгээнд MRI шинжилгээний зураг /өмнө нь авахуулсан зураг байж болно/
-Үений тариан эмчилгээнд MRI болон Рентген зураг /өмнө нь авахуулсан зураг байж болно/
Дэлгэрэнгүй мэдээллийг 77000066 утсаар лавлах, мөн цаг авч үйлчлүүлэх
боломжтой.