Дундговь аймгийн Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаанаас уулын туруутан амьтдын амьдрах орчныг сайжруулах зорилгоор аргаль, янгирын гол байршил Их газрын чулууны уулын Ихрийн хад, Ёрвонгийн хайрхны аманд хөв цөөрөм байгуулсан талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Их газрын чулууны уул нь дотроо задгай уст цэг байдаггүй учир хөв цөөрмийг борооны үерийн ус орох боломжтой цэгүүдийг сонгон байгуулсан байна.
Хамгаалалтын захиргаанаас дулааны улиралд ус, хүйтний улиралд мөс хийх буюу биотехникийн арга хэмжээг авч ажиллах аж.