“Өнөөдрийн байдлаар “Эрчим хүчний зохицуулах хороо”-оос цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг шинэчилж баталсан тогтоол шийдвэр ирээгүй тул олон нийтийн цахим сүлжээнд түгээд байгаа “Есдүгээр сараас эхлэн цахилгаан эрчим хүчний үнэ тариф нэмэгдэнэ” гэсэн мэдээлэл нь ташаа болно” гэсэн тайлбартай байна.
Тодруулбал, Тус компани нь “цахилгаан эрчим хүч түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын 450 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглэгчдэд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ний дагуу цахилгаан борлуулж, борлуулалтын орлогыг эрчим хүчний салбарын нэгдсэн дансанд төвлөрүүлдэг.
Манай компани хэрэглэгчдэд цахилгаан борлуулахад Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг мөрддөг.
Өнөөдрийн байдлаар тус хорооноос цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг шинэчилж баталсан тогтоол шийдвэр ирээгүй болно.
Иймд олон нийтийн цахим сүлжээнд түгээд байгаа “Есдүгээр сараас эхлэн цахилгаан эрчим хүчний үнэ тариф нэмэгдэнэ” гэсэн мэдээлэл нь үндэслэлгүй, ташаа болохыг сонордуулъя“ гэжээ.
Наймдугаар сарын 21-ний өдөр Шадар сайд Т.Доржханд Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар мэдэгдсэн. Ингэхдээ, “Эрчим хүчний үнийг арваннэгдүгээр сарын 1-нээс нэмнэ. Эрчим хүчний үнийн либералчлал салбарын либералчлалын нэг хэсэг нь. Эрчим хчний салбарт хувийн хэвшлийг оруулах шаардлагатай” зэрэг талаар мэдээлсэн юм.
Эх сурвалж: factcheck mongolia