“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн арга хэмжээ өнөөдрөөс Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлж байна.
Улаанбаатар хотод жил бүр зохион байгуулагддаг шинэ ургацын ногооны уг үзэсгэлэн өнөөдрөөс эхлээд есдүгээр сарын 29-ний өдөр хүртэл үргэлжлэх юм.
Үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг иргэдэд хүргэх зорилготой уг үзэсгэлэн худалдаанд орон нутгаас тариаланчид, үйлдвэрлэгчид оролцож шинэ ургацын хүнсний ногоо, цагаан идээ, жимс, жимсгэнийг борлуулдаг билээ.