Уулчин, барилгын зөвлөх инженер Балдоржийн Батхишиг Дэлхийн 8000 метреес дээш өндөртэй 14 оргилын 8-дугаар байрт бичигддэг Манаслу (8156 м) оргилд гарсан Монголын анхны эмэгтэй уулчин боллоо.
Тэрээр хөхний хорт хавдраар оношлогдсон бөгөөд 2024 оны зургаадугаар сард эмчилгээ хийлгэж, хорт хавдрыг бүрэн ялан дийлсэн байна.
Түүний хувьд хорт хавдрыг даван туулж буй хүмүүст урам зориг өгч, хүн өөрөө зоригтой байвал зорилгодоо хүрч чадна гэдгийг харуулахын тулд уг авиралтыг хийсэн гэдгээ онцлов.