Хятадын ГХЯ-ны сайд Ван Игийн урилгаар, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон 18, 19-ний өдөр Хятад улсад айлчилна. Түүний айлчлалын үеэр Хятад, Америк хоёр тал хоёр орны харилцаа, харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцоно гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 15-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.