Малайзын шадар сайд Ахмад Захид Хамиди өнгөрсөн сард бусдад амиа алдсан Хойд Солонгосын иргэн нь Ким Жон Нам мөн болохыг ДНК судалгаагаар тогтоосон тухай мэдээллээ. Гэхдээ дахин нарийн шинжилгээ хийх бөгөөд шинжилгээ дуустал цогцсыг Хойд Солонгосын талд хүлээлгэн өгөхгүй гэж мэдэгдсэн байна.
Үүний эсрэг Хойд Солонгосын талаас Малайзын хоригдлуудад нааштай хандахгүй, мөн Хойд Солонгос байсан Малайз иргэдэд тавьсан хоригоо үргэлжлүүлнэ гэсэн байна.
Ким Жон Намыг химийн хорт зэвсэг авч явсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Гэхдээ Кимийн цогцсыг Хойд Солонгост хүлээлгэж өгөхөөс нааш хоёр улсын харилцаа сайжрахгүй нь бололтой.
Үндэстэн агентлаг