Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Аравдугаар сарын 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
Аравдугаар сарын 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас,
Аравдугаар сарын 5-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ахиу хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулав.