Өнөөгийн байдлаар, томуугийн А хэлбэрийн H1N1 вирус Мальдив ялангуяа нийслэл Маль хотод маш түргэн тархаж, 51 хүнд халдсаныг нотлоод байгаа бөгөөд Мальдивын Эрүүл Мэндийн Яам 15-ны өдөр 3-р зэрэглэлийн сэргийлэх дохио гаргажээ.
Мальдивын Эрүүл Мэндийн Яам, Мальдивт томуугийн вакцины нөөц хүрэлцээтэй байгаа бөгөөд H1N1вирусын халдвараас сэргийлэхэд хэрэглэж байна. Төлөвлөгөөний дагуу нөөцийг улам нэмэгдүүлэх болно гэжээ.