Сэвх болон нүүрэн дэх бараан толбонууд тийм ч таатай харагдаггүй. Үүнийг арилгах, үгүй ядаж л бүдгэрүүлэх энгийн аргууд байдаг гэнэ. Жишээ нь
– Нүүрээ өглөө оройд шар сүүгээр арчиж бай.
– Өглөө бол заавал арчиж байх хэрэгтэй.
– 3 хоолны халбага тослог аарцыг мөн ийм хэмжээний шар сүүтэй холино. Тэгээд цэвэрлэсэн арьсан дээрээ 10 минут тавиад угаана. Дараа нь нүүрэндээ крем тос түрхэнэ.
– Шар сүүг дөнгөж шахсан нимбэгний шүүстэй тэнцүү хэмжээнд хольж хутгаад өглөө болон оройд нүүрээ арч. Энэ нь ямар ч лосьон, тоникийг орлож чадна. Хэрэв хэт хуурай арьстай бол шар сүү тохирохгүй гэдгийг анхаараарай. Таарч тохирсон хүндээ энэ арга нь татаж тэнийлгэх мэт мэдрэмж өгнө.
Түүнчлэн шар сүүндээ зөгийн бал, өндөгний шар зэргийг нэмж маск хийж нүүрэндээ тавьж болно.